Материалын үйлдвэрлэл

Гадна ханын дүүргэгч Дотор ханын дүүргэгч Хучилтын дулаалга шалны дулаалга Хийсэн ажлууд

Газоблок хөнгөн бетон үйлдвэрлэл

Манай үйлдвэр нь D-500 маркын газоблок хөнгөн бетон үйлдвэрлэдэг, орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Өдөрт 50-60 м3, жилд 22000 м3 газоблок хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн автомат зүсэгч тоног төхөөрөмжтэй учир блокыг стандартын дагуу болон хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр зүсч бэлтгэж өгөх боломжтой.
Газоблок хөнгөн бетон нь хүний бие болон байгаль орчинд хор нөлөөгүй байгалийн цэвэр түүхий эд болох элс, ус, цементээр хийдэг. Хортой бодис ялгаруулдаггүй бөгөөд экологийн цэвэр байдлаараа модны дараа ордог. Харин модыг бодвол ялзарч хуучирдаггүй. Барилгын материалуудыг экологийн цэвэр байдлаар жагсаавал: мод-1, газобетон-2, пенобетон-3, тоосго-10, керамзитан блок-20-р байранд ордог.

Баталгаат чанар.
Барилгын материалын баталгаат шинж чанарыг илэрхийлэх зайлшгүй чухал үзүүлэлтийн нэг бол бат бөх чанар юм. Пено ба газобетон хоёр адил нягттай үед газобетон нь илүү бат бөх байдаг. Карказгүйгээр 2 давхар байшин барих боломжтой.

Дулаан тусгаарлах.
Газоблок нь маш сайн дулаан тусгаарлах шинж чанартай. Дулаан тусгаарлах чадвар өндөр байна гэдэг нь өрөөн доторхи дулааныг нөөцөлж, сайн хадгалах чадвар юм. Ингэснээр ашиглалтын явцад халаалтын зардлыг 20-30% хэмнэнэ. 36 см зузаан гулдмай нь 80 см зузаан тоосгон ханатай тэнцэнэ.

Дуу чимээ тусгаарлах.
Газоблок нь өөрийн сүвэрхэг бүтэцийн онцлогоос хамаарч дуу чимээг дээд зэргээр шингээх ба тусгаарлах чадвартай материал юм. Уг үзүүлэлтээрээ газоблок нь дүүргэлтийн материалууд дотроо тэргүүлэх байр эзэлдэг юм.

Бичил уур амьсгал.
Газобетон нь өөрийн «амьсгалах» чадвараасаа хамаарч байшин доторхи чийглэгийн хэмжээг тогтвортой байлган тааламжтай бичил уур амьсгалыг бүрдүүлдэг нь хүний ажиллаж амьдрах аятай нөхцлийг бүрдүүлж байдаг. Энэ шинж чанараараа модтой төстэй.

Атмосферийн үйлчлэлд тэсвэртэй.
Салхи, ус, бороо, шуурга гэх мэт цаг агаарын ямарч нөхцөлд өгөршиж чанараа алдахгүй. Шохой ордоггүйн улмаас газоблок нь эдэлгээний явцад чийгэнд огт задрахгүй.

Галд тэсвэртэй.
1200С хүртэл температурыг тэсвэрлэх чадвартай. Уг үзүүлэлтээрээ газоблок нь дүүргэлтийн материалууд дотроо тэргүүлэх байр эзэлдэг юм.

Газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар
Газар хөдлөлтийн олон жилийн дэлхийн судалгаанаас үзэхэд барилгын ханын материал бат бөх, хөнгөн, галд тэсвэртэй байх ёстой. Газоблокод энэ бүх чанар байдаг учраас газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт газобетоноор барилга барихыг илүүд үздэг болсон байна. Рихтерийн шаталбараар 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай.

Ажиллахад хялбар.
Өнгөлгөөний шавар сайн тогтдог, өрлөгийн зуурмагаа уудаггүй, мужааны ба бусад энгийн багажаар хөрөөдөж, өрөмдөж янз бүрийн хэлбэртэй арк, пирамид, багана гэх мэтийн архитектурын шийдлээр байшингаа гоёж чимэх боломжтой. Мөн нүх сүв гаргахад хялбар чанар нь цахилгаан кабелийн шугам татах, хоолой тавих ажлыг хөнгөвчилж өгдөг.

Байшин барих хугацаа, эдийн засгийн үр ашиг.
 • Тээврийн зардал багасана.
 • Барилгын суурийн зардал буурна.
 • Хэмжээ харьцангүй том, жин хөнгөн учраас өрлөгийн хугацаа ихээхэн богиносоно. (зарим судалгаагаар 4 дахин)
 • Зуурмагийн хэмжээг 5-7 дахин багасгана.
 • Халаалтын зардал 20-30%-иар буурна.

Last modified onMonday, 30 September 2013 11:08
Хишигээ

Pellentesque pellentesque posuere leo, nec faucibus sem pretium sed. Fusce semper vulputate odio sit amet sagittis. Morbi pulvinar, arcu et dapibus convallis, quam mauris tristique odio, id commodo sapien mauris quis leo.

Website: www.zootemplate.com Email This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
back to top

Зургийн цомог

Зургийн цомог
Зургийн цомог
Зургийн цомог
Зургийн цомог
Зургийн цомог
 
 
Зургийн цомог
Зургийн цомог
 
Зургийн цомог
 
Зургийн цомог
 
Зургийн цомог
 
Зургийн цомог

Холбоо барих

БАЙРШИЛ 
Баянгол дүүрэг 2-р хороо,  Баруун 4-н зам
Гранд плаза цогцолбор 907 тоот

ФАКС  +70111140 

УТАС  +94111108 

И-МЭЙЛ ХАЯГ   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Zo2 Framework Settings

Select one of sample color schemes

Google Font

Menu Font
Body Font
Heading Font

Body

Background Color
Text Color
Link Color
Background Image

Header Wrapper

Background Color
Background Image

Slideshow Wrapper

Background Color
Background Image

Bottom Wrapper

Background Color
Modules Title
Text Color
Link Color
Background Image
Background Color
Modules Title
Text Color
Link Color
Background Image
 
Top of Page